Skip to content

ancientzhen

ancientzhen

Menu
  • About
  • Contact Us
  • Privacy Policy
  • Fact-Checking Policy
  • Ancient Corrections Policy
  • Ownership, Funding, and Advertising Policy
  • Editorial team information
  • Ethics Policy
Menu

МУГЖ Н.Ариунболд,Ганцэцэг нарын тансаг хаус хүмүүсийн нүдийг хужирлав.

Posted on July 31, 2022 by irgen

Хошин урлагын Шинэ үе продакшиныг үүсгэн байгуулагч,захирал олон ч чадвартай жүжигчдийн бэлтгэн гарган ирсэн тулгын гурван чулжжны нэг Н.Ариунболдыг танихгүй хүн байтугай хүүхэд ч байхгүй биз ээ.

Үзгэслэнтэй эхнэр,цэцэг шиг охидоороо үргэлж гангарж явдаг түүнийг аавын үүргээ тун чиг сайн гүйцэтгэдэг гэлцдэг.

Тэрээр саяхан Baji&Ylalt шоунд оролцож хошин урлагийн салбарт хэрхэн хөл тавьж, анхны тоглолтын орлогоороо хоёр өрөө байр авч байсан талаараа дурсан ярьжээ.

 

Тэрээр, “СУИС-ийг төгсөөд Драмын театрт таван жил ажиллаад гарах өргөдлөө өгсөн. Нэг хэсэг ажилгүй байлаа. Тэр үед хошин урлагийн салбарт ажиллаж байсан Амбий дээрээ очсон.
Ингээд Амбийтайгаа нийлээд хошин урлагийн хамтлаг байгуулж МУГЖ С.Лхагвасүрэн ахыгаа аваад  анхны тоглолтоо хийж байв.

Энэ тоглолтынхоо мөнгөөр Амбий бид хоёр тус тусдаа хоёр өрөө байр авч байлаа.
Лхагваа ах мөнгөөрөө юу авсныг сайн мэдэхгүй байна.

Дараагийнхаа тоглолтын орлогоос нэг нэг машин аваад л хөдөлмөрлөе, зүтгэе гээд хошин урлагийн салбарт эргэлт буцалтгүй орсон. 1990 оны сүүл 2000 оны дунд үе хүртэл хүмүүс хошин урлагийг маш их үздэг байсан. Хамгийн дээд тал нь завсарлагагүй 60 хоног тоглодог байлаа” хэмээн хуучнаа дурсан ярьсан.

Эхнэр Ганцэцэг нь сошиолд охидоосоо дутуугүй идвэхитэй нэгэн бөгөөд өөрийн сторигоороо үргэлж амьдралынхаа үйл явцыг нээлттэй харуулдаг.

Тэрээр саяхан өөрийн шинэхэн номоо өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд номын нээлтэн дээр нь олон арван гайхалтай энэ үеийн хүчирхэг эмэгтэйчүүд цугларсан нь нөхрөөсөө дутхааргүй танилын хүрээтэй гэдгийг нь харуулсан.

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

About Us

UFO-Times is a alien related news site  based in the Pacific Asia(Mongolia)

Categories

  • Mystery
©2022 ancientzhen | Design: Newspaperly WordPress Theme