Хувьсал-ын Урнаа,Цогоо хоёрыг танихгүй хүн монголын кино урлагт байтугай монголд ч байхгүй биз ээ.
У.Уранчимэгийн нөхөр ноён Г.Цоггэрэл ч бас жүжигчин мэргэжилтэй гэдэг. Төрөлхийн гүйлгээ ухаан, удирдах авьяасаараа Монголын урдаа барих продюсер, шоу менежерүүдийн нэг болсон тэрээр дуу бүжгийн эрдмийн чуулгыг чамлахааргүй сайн удирдаж явсан түүхтэй нэгэн.
Уранчимэг гавьяат маань нэгэн цагт УДЭТ овоголон олон арван гайхалтай дүрүүдэд тоглон өөрийн чадвараа батлан авсан.Тэрээр өөрийн Хувьсал продакшинаа байгуулсанаас хойш Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Миний нууц”, “Тэнгэрээс буусан од” зэрэг кинонууд бүтээж өөрөө ч тоглон шавхагдашгүй авьяастай нэгэн болохоо мэдрүүлсээр байгаа тун чиг хөдөлмөрч эмэгтэй билээ.
Жүжигчин Ганчимэг,Ганцэцэг хэмээх эмэгтэйчүүдтэй олон төсөл дээр хамтран ажиллаж байсан ч Ганцэцэг Ганчимэг хоёр өрх тусгаарлан өөрсдийн Аримун хэмээх продакшин байгуулж Халуун зүрх хэмээх кино гарган чамгүй амжилт гаргасан.
Хувьсал продакшин нь 2022.8.26 нд шинэхэн уран бүтээлээ өлгийдэн авах бэлгэлээ хангаж байгаа бөгөөд 2019 онд кино зохиолыг дуусгаж
2020 онд зураг авалт хийгдэж
2021 онд пост продакшн үргэлжилж
2022.08.26-нд нээлтээ хийх гэж буй
ХУВЬСАЛ продакшны 7-дахь өргөн дэлгэцийн бүтээл, үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөгч асан Сорогдогийн Жаргалсайхны зохиолоос сэдэвлэж Ганбатын Бямбасүрэн кино зохиол болгон буулгасан бүтэээл юм.
Киноны постерийг Squid game киног дуурайсан хэмээх шүүмжлэл жүжигчин Дөлгөөн ийнхүү тайлба р хэлжээ.