Монголын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор орох Гацууртын Чинбат захирлыг танихгүй хүн ховор хүн бизээ.Ааваасаа дутахгүй нэр алдарт хүрсэн Монгол Тв ын захирал,соёлын сайд Номинг ч танихгүй хүн ховор
Арван жилийн сургуулиа улсын сургуульд дүүргэж Англи улсад эдийн засгаар чиглэлээр мэргэшиж монголдоо ирээд аавынхаа Тэрэлж зочид буудлаас ажлын гараагаа эхэлж байсан.Тэрээр гацуурт группын гадаад харилцааны менежер ,Тэрэлж зочид буудалдаа ерөнхий менежерийн албан тушаалаа хашиж явсаар 2011 оноос Монгол Тв сувгаа байгуулан ерөнхий захирлаар ажиллаж эхэлжээ.\
Ар гэрийн хувьд тэрээр багаас үерхэж найзлаж ирсэн залуутайгаа гэр бүл зохиож гурван хөөрхөн хүүгийн аав ээж болцгоосон билээ.Таван настнуудын нууцлаг ертөнц нэвтрүүлэгийн оролцогчдийн нэг Эрдэм нь тэдний хамгийн бага хүү билээ.
Чинбат захирал эрх танхи охиноо нижгэр хуримлуулах тодорхой.
2010 оны долдугаар сарын 28-ны өдөр аялал жуулчлал, амралт зугаалгын Тэрэлж цогцолборт хийсэн сүржин тансаг хуриман дээр Чинбат босс Гэрлэх ёслолын ордны дарга Оюунчимэг хатагтайг бараг л онгоцоор залж авчрах нь холгүй урин авчирч Номин охиныхоо гэрлэлтийг батлуулсан тухай мэдээлэл цахим ертөнцөд бий.
Тэрбумтнуудын эгнээнд төвөггүйхэн элссэн ноён Чинбат зөвхөн ингэж эрхэмлэж, эрхлүүлээд зогссонгүй хуримыг монгол ба европ ёслолтой, үдшийн парти гэсэн гурван хэсэгт багтаан тансаглуулжээ.
Энэ нүсэр тансаг хариманд Монголын улс төр, бизнес, спорт, урлагийн бүх томчуудыг бараг урьж хамруулсан гэдэг ба Тэрэлжид болсон энэ ёслолыг яг төрийн гурван өндөрлөгийг хамгаалж байгаа юм шиг гайхалтай өндөр харуул хамгаалалтан дор хийсэн байдаг.
Номин сайдын нөхөр хуримын тэмдэглэлт өдрөө мартсан бололтой нэгэн постыг өөрийн цахим хуудсандаа оруулжээ.




