Зэвүүн яриа талк шоуны хөтлөгч Оргил хэмээх залууг танихгүй хүн ховор биз ээ.
Өөрийн нэвтрүүлэгтээ шинэ үеийн чадал чансаатай зочидыг урин оролцуулдаг нь үнэн.
Тэрээр хурц ширүүн асуултуудаа зочиноосоо ажралгүй асуудаг нь зочид болон үзэгчдийнхээ дургүйцлийг заримдаа хүргэдэг боловч түүнийг дэмжигчид үзэн ядагчдаасаа их бололтой.
Хийлч Дээгийг нэвтрүүлэгтээ урисан боловч Дэлгэрцэцэг хариуд нь пицца иддэг нэвтрүүлэгт орохгүй хэмээж байсныг Оргил нэгэн нэвтрүүлгийнхээ үеээр дурьдаж байсан юм.
Олон жил бүсгүйчүүдтэй нэр холбогдолгүй явсан тэрбээр нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйтэй хамт лайв хйиж эхэлж байсан нь түүний найз бүсгүй Extacy хамтлагын дуучин Сэржмядаг байсан билээ.
Лайвынхаа үеээр их хайртайгаа илэрхийлж танилцаад удаагүй байхдаа ч нэг гэрт орсон,ээж шигээ эгч шигээ бүсгүйг олллоо хэмээн ихэд баяр хөөртэй байсан хос 2 ын маань харилуцаа 2 жилийн л настай байжээ.
Хосууд маань албан ёсоор салсанаа мэдэгдээгүйч хүмүүсийн дунд жиг жуг яриа гарсан нь үнэн байв.
Сэржмядаг өөрийг нь тохуурхсан аястай сэтгэгдэлд хүчтэйхэн хариулт өгч өөрийн байр сууриа ийнхүү бичжээ.