playin a new game with my hot stepsister anastasia knight indiansexmovies.mobi free sucking big massive cocks blowjob compilation movies

Irgenshil

ИРГЭНШИЛ

Залхууран сууж маргааш гэж ажлыг хойш тавихад шалтгаан дэндүү их. Ажил ихтэй, зав гараагүй, ядарсан, орчин нөхцөл бүрдээгүй гэх мэт тоочоод байвал дуусашгүй . Ямар нэг зүйлийг цагийг нь тулгаж хийсээр тэгсэн ч гэсэн би амжуулаад байдаг шүү дээ гэж бодож байгаа бол та өнөөдөр гүн ангалын ирмэг дээрээс хэзээ унах нь тодорхойгүй зогсож байна.

Маргааш гэдэг үгийг үгийн сангаасаа арч

Маргааш, нөгөөдөр гэж хойшлуулсаар нэг л мэдэхэд цаг нь тулж яаруу сандруу хийж дуусгадаг хүмүүс цөөнгүй. Галын шугаман дээр байнга ажиллаж өөрийн ирээдүйн зорилгодоо тэмүүлсэн нэг алхмыг цаг нь тулаагүй юм чинь гэж хойш тавих нь таны амьдралыг хороож байдаг

Зорилгоо тодорхойлж үйлдэл хий

Хэзээ нэгэн цагт гадаад руу магистраар суралцах, шинэ хэл сурах, биеийн жингээ хасах гэсэн зорилго өөртөө тавьчихаад түүнийхээ төлөө үйлдэл хийхгүй сууж байгаа юм биш биз. Үйлдэл хийхгүй бол зорилго тань зөвхөн биелэгдээгүй мөрөөдөл болон үлдэнэ.

Бодитойтоор төлөвлө

Ямар нэгэн зүйл төлөвлөнө гэдэг сайн зүйл боловч өөрийнхөө хийж амжихааргүй хэт их зүйлийг төлөвлөчихвөл эсрэгээрээ залхуурах шалтгаан болдог. Төлөвлөхдөө хэт их зүйлийг төлөвлөлгүй хийж чадах зүйлээ л төлөвлөж байхыг зөвлөж байна. Эцсийн эцэст өдөрт 24 цаг л байдаг шүү дээ. Таныг төлөвлөгөөгөө амжуулаг гээд цаг 25 эсвэл 23 болохгүй.

Өөртөө шалтаг бүү өг

Ойр тойрных тань залхуу байж болно, та үргэлж галын шугаман дээр зогсож байж болно, гэхдээ эдгэээр шалтгаан таны залхуу занг зөвтгөхгүй гэдгийг анхаараарай. Бусдад буруугаа тохож хэн нэгэн ямар нэгэн зүйлээс болсон гэж итгүүлэх нь түр зуурын өөрийгөө тайвшруулах арга юм. Тиймээс шалтаг тавихаа зогсоогоорой

Өөрийнхөө хүчинд итгэ

Зарим үед “би үүнийг чадахгүй байх гэсэн айдас” залхуурлын гол үндэс болдог. Алдаа гаргахгүй гэж айсандаа жижиг сажиг зүйлд хэт их цаг төлөвлөж улмаар хийх урам зоригоо үгүй хийх тохиолдол олон байдаг. Ийм асуудал уншигч танд ч тохиолдож байгаа бол ажлаа үр дүнтэй, амжилттай болж байгаагаар төсөөлөн бодоод үзээрэй. Зүгээр л өөртөө итгэ

Нэг хувийн авъяас ерэн есөн хувий хичээл зүтгэл дээр амжилт тогтдог гэдгийг санан алхам тутамдаа мөрөөдөлдөө ойртож байгаарай. Амжилт хүсье